Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын Гиннесийн амжилтын цомыг "Чингис хаан" музейд байршуулжээ
"Чингис хаан" үндэсний музей Гиннесийн дээд амжилт тогтоосон монголчуудыг алдаршуулах зорилгоор наймдугаар давхар дахь “Монгол бахархлын танхим"-ын үзмэрүүдээ шинэчлэн дэглэж, энэ сарын 1-нээс тусгай булан нээсэн билээ. Уг буланд оюуны спортын тамирчин эгч дүү Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Гиннесийн амжилтын алтан медаль, цом зэргээ хандивласныг өчигдөр байршуулжээ. Мөн мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд ялагдалгүй хамгийн олон удаа түрүүлсэн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал сүмо бөхийн бүсээ уг музейд хандивласныг дэглэж байршуулснаас гадна Монголын түүх, бурхан шашны холбогдолтой хосгүй үнэт үзмэрүүдийн жагсаалтад багтдаг Ногоон дарь эх, Улаан сахиусны баг, Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт үзмэрүүд дээжис, Японы Цүшима, Ики, Такашима арлуудын эрэг орчмоос олдсон Хубилай хааны усан онгоцны үлдэгдэл зэрэг олон шинэ үзмэрээр музейн сан хөмрөгийг баяжуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







