Ахмадын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италид болно

Ахмадын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италид болно


   Итали улсын Галлиполи хотод ирэх 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 2-ны хооронд 50 болон 65-аас дээш насны ангиллаар Шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдоно. Нийт 43000 еврогийн шагналын сантай тус тэмцээн нийт 11 өргөөр явагдаж шатарчид 90+30+30 цагийн хяналтаар тоглох ажээ. Тус тэмцээнд өнгөрсөн онд Монгол улсад зохиогдсон ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эхний гурван байр эзэлсэн шатарчид шууд оролцох эрхтэй бөгөөд тэмцээний өдрүүдэд үнэ төлбөргүй зочид буудалд байрлана. Иймд Монголоос оролцох тамирчдыг Монголын шатрын холбооноос энэ сарын 17-ныг хүртэл цахим хаягаараа бүртгэж оролцох эрхийг баталгаажуулж байгаа ажээ. Сонирхуулахад, манай улсад зохиогдсон ААШТ-д ахмад шатарчин И.Ганбаатар, Г.Баярмаа нар хүрэл медаль, Д.Хүрэлбаатар мөнгөн медаль хүртсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.