УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон өдрийн  дугуйн уралдаанд оролцжээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан олон өдрийн дугуйн уралдаанд оролцжээ


    Монголын унадаг дугуйн спортын 12 клубын 50 орчим шилдэг элит, өсвөр үеийн тамирчин “Tour of Mongolia 2025” уралдаанд оролцож байна. Тэд одоогоор нийт гурван өдрийн хугацаанд 320 гаруй км замыг туулаад байгаа бөгөөд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудаар нийт зургаан өдөр 603 км замыг туулснаар ялагчдаа тодруулах ажээ. Тэгвэл энэ уралдааны Говь-Алтай, Ховд аймгийн гурван өдрийн дугуйн аялалд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан оролцсон байна. Тэрбээр орон нутаг, баруун бүсэд дугуйн спортыг хөгжүүлэх, олон улсын дугуйн холбооны /UCI/ календарт оруулж, олимпын чансааны оноо олгодог тэмцээн болгон өргөжүүлэх зорилгоор ийнхүү уралдаанд оролцсон гэдгээ цахим хуудсандаа тэмдэглэжээ. Мөн энэ тэмцээн нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ивээл дор болж байгаа юм. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.