“Сэлэнгэ Бодонс” баг А.Анандтай 500 сая төгрөгийн гэрээ байгуулжээ

“Сэлэнгэ Бодонс” баг А.Анандтай 500 сая төгрөгийн гэрээ байгуулжээ


   Үндэсний дээд лигийн өнгөрсөн улирлын аварга "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч А.Ананд ирэх улирлаас "Сэлэнгэ Бодонс" багт тоглохоор болжээ. Тодруулбал, "Сэлэнгэ Бодонс" баг "Хасын Хүлэгүүд" багтай урт хугацаанд хэлэлцээр хийсний үр дүнд тус багийн тамирчин А.Анандын гэрээг худалдан авсан талаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Ингэснээр "Сэлэнгэ Бодонс" баг А.Анандтай нэг жилийн 500 сая төгрөгийн гэрээ байгуулж, түүнд өөрийн нэрийнх нь "Сэлэнгэ Бодонс" багийн өмсгөлийн борлуулалтын орлогоос 20 хувийг урамшуулал болгон өгөх аж. А.Ананд өнөөдрөөс шинэ багийн бэлтгэлдээ хамрагдана. Мөн "Сэлэнгэ Бодонс" багт шинээр япон мэргэжилтэн хүчний дасгалжуулагчаар нэгдсэн талаар багийн эзэн Л.Наранбаатар цахим хуудсандаа мэдэгджээ.  Үндэсний дээд лигийн 2025-2026 оны шинэ улирал 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.