Перу улсын дөрвөн ерөнхийлөгч нэг шоронд хоригдож байна

Перу улсын дөрвөн ерөнхийлөгч нэг шоронд хоригдож байна


   Перу улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байсан дөрвөн эрхэм хамтдаа шоронд хоригдож байна. Тус улсын Засан хүмүүжүүлэх газар олон нийтийн сүлжээнд дээр "Ерөнхийлөгч асан Мартин Вискарраг Барбадильо шоронд шилжүүлсэн" гэж мэдэгджээ. М.Вискарра өмнө нь Мокегуа мужийн захирагчаар ажиллаж байхдаа буюу 2011-2014 оны хооронд нийтийн ажил гүйцэтгэх гэрээг баталгаажуулахын тулд барилгын компаниас 2.3 сая соль буюу 650 орчим мянган долларын хахууль авсан хэргээр яллагдагчаар татагдсан юм. Тэрбээр 2018 онд барилгын компанитай холбоотой авлигын улмаас огцорсон ерөнхийлөгч асан Педро Пабло Кучинскиг залгамжлан төрийн тэргүүн болсон аж. Гэсэн хэдий ч мөн авлигын асуудалтай холбогдож, бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас найман сарын өмнө буюу 2020 оны арваннэгдүгээр сард огцорсон байна. Одоо түүнтэй хамт тус шоронд 2001-2006 онд төрийг удирдаж байсан ерөнхийлөгч асан Алехандро Толедо, 2011-2016 он мөн албыг хашсан Олланта Хумала, 2021-2022 онд ерөнхийлөгч байсан Педро Кастилло нар хамт хоригдож байгаа ажээ. Тэднээс ерөнхийлөгч асан А.Толедо нь хувийн компаниас 35 сая долларын авилга авсан хэргээр 20 жил зургаан сар буюу хамгийн өндөр ял авсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.