Франц гэрэл зурагчин Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг Мексикт гаргав

Франц гэрэл зурагчин Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг Мексикт гаргав


  Франц гэрэл зурагчин Филипп Пакэ “Монгол улс: Говь цөлөөс Алтайн нуруу хүртэл” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг Мексикийн нийслэл Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд энэ сарын 14-ний өдөр гаргалаа. Энэ үзэсгэлэнг Монгол, Мексик улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол улсаас АНУ суугаа Элчин сайдын яам, Монгол улсаас Мексик улсад суугаа Өргөмжит консулын дэмжлэгтэйгээр зохион байгуулсан байна. Үзэсгэлэнд гэрэл зурагчин Филипп Пакэгийн 2023 онд Баян-Өлгий аймаг болон Хустайн нуруу, Говь Гурвансайхан байгалийн цогцолбор газруудад очиж, нүүдэлчин гэр бүлийн хөрөг зураг, говь цөлийн тогтоц, Алтайн нурууны өндөр уулс болон бүргэдтэй анчдын дүр төрх зэргийг буулгасан гэрэл зургуудыг дэлгэжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.