Богд ууланд барьсан стандартын бус хашааг албадан буулгана

Богд ууланд барьсан стандартын бус хашааг албадан буулгана


    Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас, зөвшөөрөлгүй барьсан стандартын бус хашааг ирэх 10 дугаар сараас албадан буулгахаа мэдэгдлээ. Тус газраас өнгөрсөн сарын 29-нд Богд уулын нутаг дэвсгэрт газар ашиглагч иргэн, хуулийн этгээдүүдэд холбогдох дүрэм журмын дагуу зөвлөмж хүргүүлжээ. Улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, баримт бичгийн бүрдлийг хангаагүй, газар ашиглалтын зөрчлөө арилгаагүй иргэдэд хариуцлага тооцохоор болсон байна. Тухайлбал, стандарт бус, шовх үзүүртэй хашааг тусгай хамгаалалттай газар нутгийн амьтдад ээлтэй хашаагаар сольж, гүйцэтгэсэн тайлангаа хамгаалалтын захиргаанд ирүүлэх ёстой аж.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.