Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд Монголын 25 тамирчин өрсөлдөнө

Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээнд Монголын 25 тамирчин өрсөлдөнө


   Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээн энэ сарын 15-30-ны өдрүүдэд Казахстан улсын Шымкент хотноо насанд хүрэгч, өсвөр, залуучуудын төрлөөр болж байна. Манай улсаас тус тэмцээний гурван насны ангилалд 25 тамирчин, зургаан дасгалжуулагч оролцоно. Тухайлбал, насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин өрсөлдөх бөгөөд урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал нар, гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг, Т.Гантуул, Т.Баярмаа, А.Буяндэлгэр нар оролцох ажээ. Мөн өсвөр үеийнхний ангилалд 11, залуучуудын ангилалд нэг тамирчин өрсөлдөх юм байна. Сонирхуулахад, 1987 онд буудлагын тамирчин Л.Ундралбат Азийн аварга шалгаруулах буудлагын тэмцээний сонгомол гар бууны 50 метрийн дасгалд хүрэл медаль хүртсэнээр Монголын анхны медалийг авчирч байв. Харин багийн төрөлд Ази тивийн анхны медалийг 1987 онд Л.Ундралбат, Т.Мягмаржав, Г.Баасанцэрэн нар хүртэж байсан бол Ази тивийн анхны алтан медальтан нь гавьяат тамирчин Д.Мөнхбаяр аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.