Хиллари Клинтон: Украины дайныг зогсоож чадвал Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлнэ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, Украины газар нутгийг Орост найр тавьж өгөхгүйгээр дайныг зогсоож чадвал ерөнхийлөгч Д.Трампыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлнэ гэдгээ мэдэгдлээ.Тэрбээр өнгөрсөн 15-ны өдөр буюу Аляскийн уулзалт болохоос өмнө подкаст нэвтрүүлэгт оролцохдоо ийн мэдэгдсэн байна. Улмаар "Одоо В.Путинтэй нүүр тулах боломж байна. Газар нутгийн солилцоо хийх биш, гал зогсоох нь чухал. В.Путин бусдын газар нутгийг эзэлж авснаа буцаан өгч, Европын аюулгүй байдалд заналхийлэхгүй гэдгээ харуулах ёстой" хэмээн хэлжээ. Гэвч АНУ-ОХУ-ын дээд хэмжээний уулзалт Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрч чадалгүй өндөрлөсөн билээ. Уулзалтын дараа Д.Трамп “Fox News” агентлагт ярилцлага өгөхдөө, Х.Клинтоны хэлсэн үгэнд талархаж байгаагаа илэрхийлээд "Танд маш их баярлалаа. Би хатагтай Х.Клинтонд бүр ч илүү талтай болж магадгүй" гэжээ. Х.Клинтон 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн Д.Трампад ялагдаж байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







