Хөхний сүү эрчүүдийн булчинг нэмэгдүүлдэг үү?
АНУ-ын бодибилдингийн тамирчид эхийн сүүг уургийн нэмэлт болгон хэрэглэдэг тухай сурталчилгаа олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэнээр тус улсад хөхүүл эхчүүд сүүгээ худалдах болжээ. Сүүлийн үед зарим эрчүүд булчингаа хадгалахын тулд хөхний сүү ууж байгаагаа дүрс бичлэг хийн олон нийтийн сүлжээгээр нийтэлж “Хамгийн сайн байгалийн уураг" хэмээн магтах болсон юм. Үүнээс үүдэн хөхүүл эхчүүд олноор хөхний сүүгээ зарах болсон байна. Тухайлбал Луизиана мужийн оршин суугч, 23 настай Маккэнзи Стэлли хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа хөхний сүүгээ "Tiny Treasures" эмнэлэгт худалдсан бөгөөд 30 мл сүүг 1 доллароор үнэлэн нэг сард 1000 орчим доллар олсон байна. Тэрбээр энэ тухайгаа олон нийтийн сүлжээнд нийтэлсний дараа хөхний сүү авах санал маш ихээр ирэх болжээ. Ингэснээр М.Стэлли бодибилдингийн тамирчдад сүүгээ унц тутмыг 5 доллароор зарж, сарын орлогоо 3500 доллар болгон нэмэгдүүлсэн байна. Цар тахлын дараа хөхний сүүг дархлаа сайжруулах хамгийн шилдэг хүнс гэсэн ойлголт бий болж, сүүний эрэлт эрс нэмэгдсэн юм. Гэхдээ эхийн сүү А, D аминдэм, кальци, дархлааг сайжруулах шим тэжээлээр баялаг ч насанд хүрэгчдийн булчингийн хөгжил, эрүүл мэндийг дэмжихэд шууд нөлөөлдөг гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







