Иргэд эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ

Иргэд эрүүл мэнд, боловсролын салбарт төсвийг түлхүү зарцуулах ёстой гэж үзжээ


   Засгийн газраас 2026 оны улсын төсвийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангах зорилгоор энэ сарын 1-нээс эхлэн нээлттэй санал асуулгыг орон даяар эхлүүлж, нийт 189 мянга гаруй хүн саналаа өгсөн билээ. Түүнчлэн 12 удаагийн танхимын хэлэлцүүлгийг энэ сарын 4-14-ний өдрүүдэд зохион байгуулахаас гадна Засгийн газрын 11-11 төв, яамдын цахим хуудсаар дамжуулан санал хүлээн авсан юм. Тэгвэл уг санал асуулгын үр дүнг нэгтгэн өнөөдөр танилцууллаа. Үүнд ирэх онд эрүүл мэнд, боловсрол, цахилгаан дулааны салбарт төсвийг түлхүү зарцуулж, төрийн захиргааны зардлыг бууруулах, соёл спорт, аялал жуулчлал, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзжээ. Мөн тэвчиж болох зардалд соёлын төв, дотуур байр зэргийг нэрлэсэн байна. Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх буюу 99.08 хувь нь E-Mongolia цахим систем ашиглажээ. Санал өгсөн иргэдийн 49.87 хувь нь 18-34 насныхан байв. 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.