Засгийн газраас инновацын 14 төсөлд тус бүр 20 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болов
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2025 оны шилдэг инновацын төслүүдийг сонгон шалгаруулжээ. Энэ жилийн шалгаруулалтад салбар салбарын 55 төсөл өрсөлдсөнөөс шилдэг 14 төсөл шалгарч, батламжаа гардаж авсан байна. Тухайлбал, "Ember Cyber Services", "Steppe AI", "Гэрэрэ", "Papa Logistics", "Kоллаген уургийн пептид гарган авах", "Бар-ус ундаа", "Ногоон Дөл", "Zuga app", "Техно-гар” автомашин угаалгын ухаалаг робот гар, "Аригус" , "AirQ", "E-Geree", "Digital manga", "Эрт илрүүлье" зэрэг төслүүдэд тус бүр 20 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор болжээ. Энэхүү арга хэмжээг Засгийн газрын 2023 оны 224 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Инновацын төслийг улсын төсвөөс санхүүжүүлэх журам”-ын хүрээнд зохион байгуулсан бөгөөд тэтгэлгийн 280 сая төгрөгийг улсын төсвөөс гаргах юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







