Монголын үндэсний бөхийн холбоо Японд салбараа байгуулав

Монголын үндэсний бөхийн холбоо Японд салбараа байгуулав


   Монголын үндэсний бөхийн холбоо Япон улсад салбар холбоогоо байгуулжээ. Энэ нь хилийн чанад дахь дөрөв дэх салбар нь бөгөөд үүнээс өмнө Европ, Австрали, Өмнөд Солонгост салбартай болсон билээ. Шинээр байгуулагдсан салбарт Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат, аймгийн арслан П.Батмөнх, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат Б.Түвшинбаатар, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Дамба, Японы мэргэжлийн сүмо бөхийн магишира Азүмарюү С.Тодбилэг, чөлөөт бөхийн спортын мастер С.Мөнхсүх, жүдо бөхийн тамирчин С.Энхчимэг, сагсан бөмбөгийн спортын мастер С.Одгэрэл нар ажиллана. Монголын үндэсний бөхийн холбооны салбар нь хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэд, бөх сонирхогчдын оролцоотой байгуулагдаж, Үндэсний бөхөөр дамжуулан монгол хэл, соёлыг түгээж ажилладгаараа онцлогтой.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.