Монгол цэргүүд ОХУ-д цэргийн ёслолын жагсаалд алхана
Монголын Зэвсэгт хүчний 50 гаруй цэргийн алба хаагч ирэх есдүгээр сарын 3-ны өдөр ОХУ-д зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцоно. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Хабаровск хотод болох уг ёслолын жагсаалд Монголын Зэвсэгт хүчний алба хаагчдыг оролцохыг урьсан байна. Ёслолын жагсаалд алхах алба хаагчдыг хоёр улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2025” хээрийн сургуулийн бүрэлдэхүүнээс 180 см-ээс дээш өндөртэй офицер, ахлагч нарыг сонгож шалгаруулжээ. Монгол цэргүүдийг 186 дугаар ангийн захирагч дэд хурандаа С.Ариунболд командлан алхана. Тэрбээр ОХУ-ын Улаан талбайд Чөлөөлөх дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцсон туршлагатай, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын тусгай ротын захирагч, хүндэт харуулын даргаар хамгийн удаан буюу 2007-2014 он хүртэл ажиллажээ. Ёслолын жагсаалаар алхах бүрэлдэхүүний бэлтгэлийг хангаж дууссан бөгөөд өдгөө тасаг, ротын жигдрэлтийг хангаж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







