“Оюу толгой” компани 28 шинэ төгсөгчийг ажилд урьжээ

“Оюу толгой” компани 28 шинэ төгсөгчийг ажилд урьжээ


   "Оюу толгой” компани өнгөрөгч долоо хоногт 28 залуу мэргэжилтнүүдэд ажлын санал тавьж, албан ёсоор урилгыг нь гардуулж өгчээ. Тус компаниас энэ онд “Шинэ төгсөгчийн хөгжлийн хөтөлбөр” -ийг зарлахад нийт 900 гаруй оюутан материал ирүүлснээс 18 чиглэлээр 28 төгсөгч шалгарсан байна. Ингэснээр тэд хоёр жилийн турш мэргэжлийн болон техникийн ур чадвараа хөгжүүлж, сонирхсон баг, хэлтэстээ ажиллаж, туршлагатай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч, ажлын чиг баримжаагаа тодорхойлох боломж бүрджээ. Уг хөтөлбөрт 2011 оноос хойш нийт 261 төгсөгч хамрагдан, ажлын гараагаа Оюу толгойгоос эхлүүлсэн байна. Дашрамд дурдахад, тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг жил бүрийн 4-5 дугаар сард авдаг байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.