Багш нарын цалин нэмэх асуудлаар гурван яам ажиллана
Боловсролын яамнаас багшийн ачаалалтай уялдуулан цалин хөлсийн бүтцийг судлах, улмаар багшийн цалинг нэмэгдүүлэх чиглэлээр санал боловсруулах ажлын хэсэг гаргасан билээ. Тус ажлын хэсгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл багтаж ажиллах аж. Тус ажлын хэсэг энэ сарын 30-наас өмнө гаргасан санал, дүгнэлтээ Боловсролын сайдад танилцуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







