Монголд анх удаа: Эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг олон улсын нислэг үйлдлээ

Монголд анх удаа: Эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг олон улсын нислэг үйлдлээ


   "Хүннү Эйр" компанийн Embraer-190 агаарын хөлгөөр дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг өчигдөр буюу наймдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хот чиглэлд олон улсын нислэг амжилттай гүйцэтгэжээ. Улмаар буцах чиглэлд мөн амжилттай нислэг үйлдэн Улаанбаатарт аюулгүй газардсан байна. Энэхүү нислэг нь Монголд анх удаа дан эмэгтэйчүүдээс бүрдсэн нисэх баг олон улсын чиглэлд нислэг үйлдсэн онцгой тохиолдол бөгөөд Монгол улсын иргэний нисэхийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн үйл явдал болов. Нислэгийн багийн бүрэлдэхүүнд хөлгийн ахмад Паула Бабински, ахлах нисгэгч Х.Энхжин, туслах нисгэгч  Н.Сод-Эрдэнэ, бүхээгийн ажилтан Б.Баярцэцэг, Ц.Саруулхишиг, Т.Намуун, инженер С.Хаш нар багтжээ.

Гэрэл зургийг: "Хүннү Эйр" компанийн цахим хуудаснаас.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.