Ирэх сараас түүхий нүүрс түлэхгүй

Ирэх сараас түүхий нүүрс түлэхгүй


   Нийслэлийн Засаг даргын энэ сарын 1-ний өдрийн захирамжаар нийслэлд түүхий нүүрсийг бүрэн зогсоож, ахуйн болон аж ахуйн нэгжүүдийг баяжуулсан нүүрсний хэрэглээнд бүрэн шилжүүлэхээр болсон билээ. Тэгвэл уг захирамжийн дагуу ирэх сарын 15-наас өмнө иргэд, аж ахуйн нэгжүүд баяжуулсан нүүрс хэрэглэх журамд шилжих аж. Баяжуулсан нүүрсний нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах ажлыг “Тавантолгой түлш” компани хариуцахаар болжээ. Мөн уурын болон усан халаалтын зуухнуудад технологийн үнэлгээ хийж, баяжуулсан нүүрс хэрэглэх төлөвлөгөө батлуулах, үе шаттайгаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар болон холбогдох хяналтын байгууллагуудад үүрэг болгов. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.