Өвөр Монголын Ордос хотод үер буужээ

Өвөр Монголын Ордос хотод үер буужээ


  Өвөр Монголын Өөртөө засах орны Ордос хотод хүчтэй аадар борооны улмаас гурван хүн амиа алдаж, гурван хүн сураггүй болсныг China Daily сайтад мэдээллээ. Даваа гарагийн үдээс хойш эхэлсэн аадар бороо мягмар гарагийн өглөө хүртэл үргэлжилж, хур тунадасны хэмжээ 214 миллиметрт хүрсэн байна. Энэ нь Хятадын хойд хэсэгт ордог хур тунадасны жилийн дундаж хэмжээтэй дүйцэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, нэг өдөрт их хэмжээний бороо орсны улмаас хотын ус зайлуулах систем нь дийлэхгүй болж, үерийн гамшиг нүүрлэжээ. Мөн онцгой байдлын аврагчид үерээс нэг хүнийг эсэн мэнд аварч, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгааг тус сайтад мэдээлжээ. Өвөр Монголын Цаг уурын албанаас ирэх гурав хоногт үргэлжилсэн бороо орж аянга цахилгаан, хүчтэй салхи, мөндөр зэрэг аюулт үзэгдэл тохиолдож болзошгүйг анхааруулсан байна. Иймд орон нутгийн удирдлагууд зам хаах, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хүнд даацын техник хэрэгсэл ашиглан үерийн эсрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

 

Ordos, Inner Mongolia, where the average annual precipitation is only 300 mm, was hit by heavy rain in the early morning of August 19. 214.7 mm of rainfall fell in 12 hours, breaking the local historical record. It has caused three deaths and three missing persons. pic.twitter.com/jRV3eklbU6

— Jim (@yangyubin1998) August 19, 2025

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.