Бага ангийн сурагчид энэ жилээс англи хэл үзнэ
Энэ хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 668 сургуулийн 3-4 дүгээр ангийн 135 мянган сурагч долоо хоногт хоёр цагаар англи хэл үзэхээр болсон билээ. Энэ хүрээнд бага ангийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадвар, заах арга зүйг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургагч багшийн сургалт өнөөдрөөс эхэллээ. Боловсролын ерөнхий газар, IEDC Pearson Partner Mongolia байгууллагаас хамтран зохион байгуулж буй энэ сургалтад 89 багш, боловсролын газрын англи хэлний 21 мэргэжилтэн хоёр хоногийн турш хамрагдана. Харин тэд энэ сарын 25-27-ны өдрүүдэд аймаг, нийслэлийн англи хэлний багш нарт сургалт зохион байгуулах аж. Ингэхдээ багш, мэргэжилтнүүдэд 3, 4 дүгээр ангийн цогц хөтөлбөрийн онцлог, бүтэц, агуулга, сурах бичиг, дагалдах материалын талаар нэгдсэн ойлголт өгч, сургалтын цахим платформ, дижитал контентыг хичээлдээ үр дүнтэй ашиглах, анги удирдах, суралцагчдын оролцоог жигд хангах, суралцагчдын ахиц дэвшлийг үнэлэх, хөтөлбөрт суурилсан үнэлгээний аргуудыг ашиглах чадваруудыг олгох юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







