Монголын 13 тамирчин усанд сэлэлтийн залуучуудын ДАШТ-д өрсөлдөж байна

Монголын 13 тамирчин усанд сэлэлтийн залуучуудын ДАШТ-д өрсөлдөж байна


   Усанд сэлэлтийн залуучуудын 2025 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Румын улсад эхэллээ. Нийт 121 улсын 930 тамирчин оролцож буй энэ тэмцээнд манай улсаас залуучуудын шигшээ багийн 13 тамирчин оролцож байна. Тамирчид өчигдөр тэмцээн болох Отопени хотын усан спортын ордонтой танилцаж, бэлтгэлээ базаасан бөгөөд тэмцээн энэ 24-ний өдрийг хүртэл 40 гаруй төрлөөр үргэлжилнэ. Манай улсаас эрэгтэйчүүдийн араар даллах сэлэлтийн 50, 100, 200 метрийн төрөлд М.Ханбилиг, чөлөөт сэлэлтийн 400, 800 метрийн төрөлд О.Ирээдүйнбаатар, чөлөөт сэлэлтийн 200, 400 метрийн төрөлд М.Энхбат, чөлөөт сэлэлтийн 50, 100 метр, эрвээхэй сэлэлтийн 50, 100 метрт Н.Билгүүн болон Э.Эрхэс, Э.Энхмэнд, Э.Нинжин, У.Жавхлан нарын тамирчид өрсөлдөж байна. Харин эмэгтэйчүүдээс Б.Оргилмаа, Б.Номингоо, А.Ялгуун, С.Мишээл нар оролцож байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.