Монгол, БНХАУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор байгуулна

Монгол, БНХАУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор байгуулна


   БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Президент" спорт цогцолборыг “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсгийн ногоон байгууламж бүхий соёл амралтын бүсэд байгуулахаар болсон билээ. Нийт 58.560 мкв талбайд барих тус цогцолборт сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, усан сэлэлт, талбайн теннис, ширээний теннис, агаарын теннис, бокс, бөх, ханан авиралт, туялзуур сэлэм, буудлага, байт харваа зэрэг нийт 19 спортын үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн юм. Мөн өдөрт 4500-6000 орчим хүүхэд залуус спортоор хичээллэж, 8000-10000 хүнд үйлчлэх хүчин чадалтай байх аж. Тэгвэл хоёр улсын төрийн тэргүүн нарын нэрэмжит уг цогцолборын гүйцэтгэгч компанийн удирдлагууд Монголд иржээ. Тэд өчигдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Амарсайхан, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт нартай уулзан цогцолборын барьж байгуулах нөхцөл, төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.