Япон залуу эр бэлгийн эсээ хандивлаж олон гэр бүлийг хүүхэдтэй болгожээ

Япон залуу эр бэлгийн эсээ хандивлаж олон гэр бүлийг хүүхэдтэй болгожээ


   Үргүйдлийн улмаас хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудад эр бэлгийн эсээ хандивлаж байсан 30 гаруй насны япон эрийн түүх нийтэд ил болж, шүүмжлэл, маргаан дагуулсаар байна. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр, "Хажимэ" хэмээх нууц нэртэй 38 настай эр одоогийн байдлаар хүүхэдтэй болох хүсэлтийг 20 гаруй эмэгтэйгээс хүлээн авснаа илчилж, бүсгүйчүүдээс долоо нь жирэмсэлж, дөрөв нь амаржсан болохыг хэлжээ. Тэрбээр анх хүүхэдтэй болж чадахгүй байгаа найзынхаа хүсэлтээр таван жилийн өмнөөс эр бэлгийн эсээ хандивлаж эхэлсэн байна. Телевизэд өгсөн ярилцлагадаа тэр "Анх найз маань үр хүүхэдтэй болох хүсэлтэй байгаагаа учирлан хэлж, улмаар эхнэртэйгээ хавьтах санал тавихад би маш их цочирдсон ч нөхцөл байдлыг ойлгон хүлээж авсан" гэжээ. Хосууд Хажимэгийн тусламжтайгаар төрсөн хүүхдийг өөрийн хүүхэд шиг өсгөнө гэж амлаж тохиролцоонд хүрсэн байна. Үүнээс хойш ийм төрлийн бэрхшээл тулгарсан хүмүүст туслахаар шийдэж, олон нийтийн сүлжээнд хаяг нээн ил тод сурталчилж, энэ ажлаа улам өргөжүүлжээ. Тэрбээр мэргэжил, боловсролын үнэмлэх, сар бүр халдварт өвчний шинжилгээнд хамрагдсан бичиг зэргээ нийтэд ил болгож баталгаа гаргах болсон байна. Түүний эр бэлгийн эсээр хүүхэдтэй болох хүсэлтүүд янз бүр байв. Хажимэ "Эхэндээ би тэдний ихэнх нь миний найз шиг үргүйдлийн асуудалтай хосууд байна гэж бодож байсан ч ижил хүйстэн эмэгтэй хосууд, огт гэрлээгүй эмэгтэйчүүд, гэрлэхгүйгээр хүүхэдтэй болохыг хүссэн бүсгүйчүүд зонхилж байсан” гэжээ. Японд одоогоор үүнийг зохицуулсан хууль тогтоомж байхгүй бөгөөд энэ явдлыг хууль бус гэж үзэх боломжгүй болохыг хуулийн мэргэжилтэн хэлсэн байна. Хажиме эцэст нь "Энэ бол мөнгөний тухай асуудал биш, харин хэн нэгний амьдралд тусламж үзүүлэх тухай яриа юм” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.