В.Путин, В.Зеленский нар хэзээ, хаана уулзах вэ?

В.Путин, В.Зеленский нар хэзээ, хаана уулзах вэ?


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд аюулгүй байдлыг бий болгохын тулд Европтой нягт хамтран ажиллахыг үндэсний аюулгүй байдлын албаныхандаа үүрэг болгосон тухай Цагаан ордон мэдээлэв. Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Левитт хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид Европын холбоотнуудын аюулгүй байдлыг хангах хүчин чармайлтыг зохицуулж, бусад дэмжлэг үзүүлнэ. Ерөнхийлөгч Европын холбоотнуудтай хамтран ажиллаж, энэ асуудлаар Украин, Орос улстай хэлэлцээ хийхийг үүрэг болгосон” гэжээ. Мөн түүнээс гадна ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский нар хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгааг тус мэдээллийн үеэр нотолж, В.Путин ойрын хугацаанд В.Зеленскийтэй уулзалт хийх эсэх талаарх хэвлэлийн асуултад “Тийм” гэж хариулжээ. Унгарын Будапешт хотыг уулзалт хийхэд тохиромжтой газар гэж үзэж байна. Харин энэ талаарх асуултад хэвлэлийн төлөөлөгч "Байршлын талаар баттай хэлж чадахгүй, бас үгүйсгэхгүй" гэжээ. Үүний өмнөхөн Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Швейцарын Женев хотод хийх санал гаргаж, мөн Швейцарын засгийн газар Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭЗ) баривчлах тогтоол гаргасан ч В.Путинд халдашгүй эрхийг амлаж байсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.