Туул голын усны түвшин 10 см-ээр нэмэгджээ

Туул голын усны түвшин 10 см-ээр нэмэгджээ


 Улаанбаатар хотод өнөөдөр өглөөнөөс эхлэн орсон борооны улмаас Туул голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10 см-ээр нэмэгджээ. Энэ нь олон жилийн дундаж түвшинд хүрэхэд 15 см орчим дутуу үзүүлэлт бөгөөд  өдрийн 14:30 цагийн байдлаар Улаанбаатар хот орчимд 19.5-28 мм хур тунадас орсон байна. Түүнчлэн өнөөдөр маргааш  говь болон төв, зүүн аймгийн нутгаар усархаг бороо үргэлжлэн орохыг Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Мөн борооны улмаас Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Онон, Хэрлэн, Халх зэрэг голуудын усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэх аюултай тул эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгжийг урьдчилсан арга хэмжээ авахыг анхааруулав.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.