Хүүхдийн зохиолч О.Сундуйн бичсэн зурагт ном солонгос хэлээр хэвлэгджээ

Хүүхдийн зохиолч О.Сундуйн бичсэн зурагт ном солонгос хэлээр хэвлэгджээ


   Монголын хүүхдийн зохиолч О.Сундуй, Өмнөд Солонгосын зураач Ли Эрин нарын хамтран бүтээсэн “Хадны зургийн ертөнцөөр аялсан нь” зурагт ном солонгос хэлээр хэвлэгдэн гарчээ. Номын нээлтийг өнгөрөгч сарын 17-нд Өмнөд Солонгосын Үндэсний Ази соёлын төвийн номын санд хийсэн бөгөөд ном хэрхэн бүтсэн тухай ярилцлагыг номын зохиогч, зураач хоёр Монголын хүүхэд залуучуудад зориулан Үндэсний номын санд маргааш хийхээр болжээ. Мөн номын агуулгаар зохиосон соёлын  хөтөлбөрийг "Чингис хаан" музейн нэг давхрын үзэсгэлэнгийн танхимд ирэх сарын 4-нийг хүртэл зохион байгуулна. Номыг хоёр улсын Соёл, спорт, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр бүтээжээ. О.Сундуй нь 1990-ээд он буюу 20 гаруй насандаа бага ангийн багшаар ажиллаж эхэлснээсээ хойш хүүхдийн зохиол бичжээ. Энэ хугацаанд 30 гаруй ном,  “Шарга даага”, “Зуслангийн чөтгөр”, “Халиартай гамбир” зэрэг 10 гаруй жүжиг, гурван кино, олон арван дууны шүлэг бичсэн байна. Улмаар 2023 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.