Олон улсын роботын тэмцээнээс монгол хүүхдүүд 18 медаль авчээ
“Robot Challenge World-2025" олон улсын тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 15-19-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 42 улсын 3000 гаруй баг гурван өдрийн турш 20 гаруй төрлөөр өрсөлдсөнөөс Монголын тамирчид зургаан алт, долоон мөнгө, таван хүрэл медаль хүртлээ. Манай улсаас Монголын робот хөгжүүлэлтийн холбоо, "Шинэ эрин", "Монгол тэмүүлэл", Улаанбаатар хотын 44 дүгээр сургууль, "Орхон Эмпати", Өмнөговь аймгийн Ханбогд сумын хоёрдугаар сургуулийн 80 гаруй тамирчин оролцжээ. Манай улсын баг тамирчид энэ тэмцээнд 2018 оноос хойш тав дахь удаагаа оролцож, “Robot Rugby” төрөлд дөрөв дэх удаагаа түрүүлсэн туршлагатай.
Гэрэл зургийг: "Batzaya Zaya" Фейсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







