Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга Москвад бие даасан тоглолт хийнэ
Монголын Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид “Спасская Башня” олон улсын цэргийн хөгжмийн наадамд оролцохоор ОХУ-ын Москва хотод очоод байна. Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн хүрээнд болж буй энэ арга хэмжээнд дэлхийн 10 орны 20 гаруй үлээвэр найрал хөгжим, хүндэт харуулын салаа, чуулгуудын төлөөлөл оролцож байгаа бөгөөд манай чуулгын уран бүтээлчид анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Тэд энэ сарын 24-ний өдөр Москва хотын "Измайловский" паркт бие даасан тоглолтоо хийхээс гадна наадмын зохион байгуулалт болон нэгдсэн тоглолтод оролцох юм. “Спасская Башня” олон улсын цэргийн хөгжмийн наадам наймдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







