Морьт харваач Г.Гэсэр улсын аварга боллоо
Монголын Үндэсний морьт харвааны холбооноос зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгийн харьяат, “Дэлт сум” морьт харвааны клубийн багш Г.Гэсэр гурван төрөл тэмцээний нийлбэр дүнгээр 68.582 оноо авч тэргүүн байр эзэллээ. Харин дэд байранд “Намнаа” клубийн тамирчин Түмэнбуяндэлгэр, гуравдугаар байранд “Мэргэн” клубийн тамирчин Эрхэс шалгарчээ. Сонирхуулахад, маргааш эхлэх “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үеэр морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж, 30 гаруй улсын 120, манай 15 шилдэг харваач оролцоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







