"Ард" кино театрын 1500 м/кв ногоон байгууламжийг нийтийн эзэмшилд буцааж авчээ
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар энэ сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Ард" кино театрын ногоон байгууламжит талбайг нийтийн эзэмшилд авах захирамж гаргасныг нийслэлийн ЗДТГ-аас өнөөдөр мэдээллээ. Өмнө нь “Ард” кино театрын барилгад байрлаж байсан “Од театр” компанийн эзэмшил газрын хэмжээг 2014 оны Нийслэлийн засаг даргын А/500 дугаар захирамжаар нэмэгдүүлж байжээ. Энэ нь Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009 оны 114 дүгээр тогтоолыг зөрчсөн тул нэмэгдүүлсэн газрын хэмжээг хүчингүй болгож, улмаар 3595 ам.метр талбайг 2054 ам.метр болгож өөрчилсөн байна. Ингэснээр “Ард” кино театрын урд талын 1500 м/кв ногоон байгууламж бүхий газар нь нийтийн эзэмшилд буцаж ирэх бөгөөд хашааг маргааш буулгаж эхлэх аж.
Гэрэл зургийг: "Улаанбаатарын мэдээ"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







