Орхон аймаг 17 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгожээ
Орхон аймгийн Засаг дарга аймаг орон нутагтаа хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж буй 17 оюутанд өөрийн нэрэмжит тэтгэлэг олгохоор болжээ. Уг тэтгэлэгт энэ жил 30 оюутан хамрагдах хүсэлтээ өгснөөс ийнхүү 17 нь шалгарч, өчигдөр батламжаа гардаж авсан байна. Тэтгэлэгт 2016 оноос Орхон аймгийн 140 гаруй оюутан хамрагдсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газар 2024-2028 оны хооронд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө хүүхэд, залуусын боловсрол, хөгжил, оролцоог дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг тусган ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, Япон улсын Тоокамачи хоттой хамтран “Ирээдүйн гүүр” сурагч солилцоог хэрэгжүүлэхээс гадна Өмнөд Солонгосын Сүнчон их сургуульд орон нутагт эрэлттэй 30 мэргэжлээс сонгон суралцах 14 хүүхдийн хэлний бэлтгэлийн төлбөрийг орон нутгаас хариуцах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







