Олон улсын олимпиадаас алтан медаль авсан сурагчийн багшид орон сууцны эрхийн бичиг олгожээ

Олон улсын олимпиадаас алтан медаль авсан сурагчийн багшид орон сууцны эрхийн бичиг олгожээ


   Монгол сурагчид 2025 онд олон улсын математик, хими, физик, биологи, газарзүй, мэдээлэл зүйн олимпиадаас хэд хэдэн медаль хүртсэн билээ. Энэ дундаас нийслэлийн 20 сурагч, багшийг Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар хүлээн авч шагнаж урамшуулсан байна. Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчийг бэлтгэн оролцуулсан Нийслэлийн 11 дүгээр сургуулийн багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн бичгийг гардуулжээ. Мөн алтан медаль хүртсэн сурагчийг гурван сая, мөнгөн медаль хүртсэн сурагчийг хоёр сая, хүрэл медаль хүртсэн сурагчийг нэг сая, тусгай байр эзэлсэн сурагчийг 500 мянган төгрөгөөр тус тус урамшуулав. Манай улс анх 1964 оноос Олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.