Зүүн Ази, Латин Америкийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Улаанбаатарт чуулж байна

Зүүн Ази, Латин Америкийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Улаанбаатарт чуулж байна


   Дэлхийн 36 улсыг нэгтгэдэг Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум буюу FEALAC-ын Гадаад хэргийн сайд нарын 10 дахь уулзалт Улаанбаатарт үргэлжилж байна.  Уулзалтын хоёр дахь өдөр буюу өчигдөр гишүүн орнуудын холбогдох бүтцийн ахлах албан тушаалтнуудын 24 дэх уулзалт болж, уулзалтын дүнгээр гаргах “Улаанбаатарын тунхаглал”-ын төслийг хэлэлцэн баталсан байна. Мөн FEALAC-ын сангийн Удирдах зөвлөл, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн ажлын хэсгүүд болон FEALAC-ын Цахим нарийн бичгийн даргын газар үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгчээ. Зүүн Азийн болон Номхон далайн бүсийн 16 улс, Латин Америкийн 20 улсыг нэгтгэдэг энэ удаагийн форумыг 2025-2027 онд Монгол улс болон Доминикан улс хамтран даргалах юм. Өөр хоорондоо алс, тусдаа орших хоёр бүс нутгийн орнуудыг нэгтгэсэн энэ форумыг байгуулах санаачилгыг 1998 онд Сингапурын ерөнхий сайд Го Чок Тонг гаргаснаар анхны уулзалт мөн ондоо Сингапурт болсон түүхтэй.    


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.