Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116 нас хүрэв

Дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй 116 нас хүрэв


   Өнгөрсөн дөрөвдүгээр сард Гиннесийн дээд амжилтын номд дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүн хэмээн орсон Их Британийн иргэн Этель Катерхэм өнөөдөр 116 нас хүрлээ. ABC News телевизийн мэдээлснээр тэрбээр 1909 онд Английн нэгэн жижиг тосгонд төрсөн бөгөөд цэргийн алба хашдаг нөхрөө даган 18 настайдаа Энэтхэгт очиж олон жил суусан бол хожим нь Хонконг, Гибралтарт амьдарч байжээ. Э.Катерхэм одоо Английн Сюррэйд амьдардаг байна. Өмнө нь дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй хүн гэгдэж байсан Бразилын иргэн, 116 настай Ина Канабарро Лукас өнгөрөгч дөрөвдүгээр сард нас барснаар тэрбээр Гиннесийн номд бичигдсэн юм. Э.Катерхэм урт насалсан нууцынхаа талаар хэвлэлд ярихдаа “Би хүнтэй муудалцаж үзээгүй. Хүн юм хэлбэл дуугай л сонсдог. Бас юу хийх дуртай, тэрийгээ л хийдэг” гэжээ.   

Гэрэл зургийн эх сурвалж: ABC News


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.