Өмнөд Солонгосоос оросуудын авдаг мөхөөлдөсний импорт хоёр дахин нэмэгджээ
2025 оны эхний найман сарын байдлаар Өмнөд Солонгосоос ОХУ-ын худалдан авсан мөхөөлдөс өмнөх оны мөн үеийнхээс даруй хоёр дахин нэмэгдсэн талаар РИА Новости агентлаг мэдээлэв. Зөвхөн энэ зуны эхний хоёр сард ОХУ тус улсаас 316 тонн мөхөөлдөсийг нэг сая гаруй доллароор худалдан авсан бөгөөд энэ нь түүхэн дээд хэмжээ болжээ. Ингэснээр ОХУ Өмнөд Солонгосоос мөхөөлдөс худалдан авдаг орнуудын жагсаалтад гурван байр ахин дөрөвдүгээрт орж байна. Энэ жагсаалтын нэгдүгээрт АНУ (2,65 сая доллар), хоёрдугаарт Япон (1,5 сая доллар), гуравдугаарт Филиппин (1,1 сая доллар) ордог. Энэ оны эхний долоон сард ОХУ Өмнөд Солонгосоос 4.9 сая долларын 1.6 мянган тонн мөхөөлдөс авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс нийт хэмжээ нь хоёр дахин, мөнгөн дүн нь 30 хувиар нэмэгдсэн хэрэг юм.
ОХУ хилийн чанадаас мөхөөлдөс худалдан авахын зэрэгцээ экспортод их хэмжээгээр гаргадаг. Өнгөрсөн оны эхний 11 сард Оросын мөхөөлдөс үйлдвэрлэгчид экспортоос 55 сая долларын орлого олжээ. Тэдний гол худалдан авагчид нь Казахстан (нийт нийлүүлэлтийн 35 хувь), Беларусь (18 хувь), Узбекистан, Монгол (тус бүр 11 хувь) юм.
Гэрэл зураг: Michelle Tsang / Unsplash
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







