Хятад улс Украинд цэрэг илгээхгүй

Хятад улс Украинд цэрэг илгээхгүй


   Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх үйл явцын хүрээнд Бээжин энхийг сахиулах цэргийн хүчээ тус улсад илгээх бодолгүй байгааг Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Линь Цзянь өнөөдөр мэдэгдлээ. “Украинд Хятадын цэргийг илгээх талаар хэвлэлд гарсан мэдээ бодит байдалтай нийцэхгүй гэдгийг үүгээр нотолж байна. Украины асуудлаар манай баримталж буй байр суурь тодорхой бөгөөд харилцан уялдаатай” хэмээн тэрбээр хэлсэн байна. Германы “Die Welt сонин саяхан, НҮБ-ын мандатыг баримтлах бололцоо гарвал Бээжин энхийг сахиулах хүчнээ Украинд илгээхэд бэлэн байгааг Хятадын Засгийн газрын эх сурвалж нотолсон мэтээр бичсэн юм. ОХУ Украинд аюулгүй байдлын баталгаа олговол Москвад тавьсан хоригуудыг цуцлах замаар Украины мөргөлдөөнийг зохицуулах цогц арга хэмжээг Бээжин санал болгож байгаа хэмээн улс төр судлаач Ван Сяоцюанийн хэлснийг Хятадын төрийн мэдлийн “Жэньминь Жибао” сонины харьяанд байдаг “Global Times сонин өчигдрийн дугаартаа нийтэлсэн билээ.

 Гэрэл зураг: Maksim Konstantinov / Global Look Press


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.