АНУ-ын дэд ерөнхийлөгч Украины дайн хэзээ дуусахыг хэлэв

АНУ-ын дэд ерөнхийлөгч Украины дайн хэзээ дуусахыг хэлэв


   АНУ-ын дэд ерөнхийлөгч Д.Вэнс Украины дайныг дуусгах боломжит хугацааг хэрхэн үзэж байгаагаа NBC News телевизийн “Meet the Press” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч цус урсгасан дайныг дуусгахын тулд дипломат шугамаар идэвхтэй ажиллаж байгааг тэрбээр онцлон дурдаад “Энэ үйл ажиллагааны үр дүн ямар ч байсан, дайн гурав юм уу, зургаан сараас хэтрэхгүй дуусна” гэсэн байна. Хэлэлцээнд баримталж буй Д.Трампын засаг захиргааны арга барилын талаар Д.Вэнс мөн ярьсан бөгөөд “Эцсийн дүндээ бид нэг бол амжилт олно, нэг бол хана мөргөнө. Хэрвээ хана мөргөвөл дарамт шахалт үзүүлэх замаар хэлэлцээний үйл явцыг үргэлжлүүлнэ” гэжээ. Дипломат хүчин чармайлтын чухам ийм идэвхтэй арга барил цус урсгах явдлыг зогсооно гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Москва сүүлийн гурван жилийн хагасын хугацаанд АНУ-ын талд анх удаа ихээхэн буулт хийж байгаа төдийгүй мөргөлдөөнийг зохицуулах зайлшгүй шаардлага байгааг хүлээн зөвшөөрч байгаа аж. Д.Вэнсийн ярилцлагын өмнөхөн Украины Гадаад хэргийн яамны сайд асан Вадим Пристайко мэдэгдэхдээ, В.Зеленскийг энхийн хэлэлцээрт хүрэхийн тулд газар нутгийн асуудлаар буулт хийх хэрэгтэй гэсэн юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.