Дөрвөн ихэр бүсгүй таван ихэр хүүхэд төрүүлжээ
АНУ-ын Техас мужийн Эль Пасо хотын иргэн, 36 настай Тереза Троя таван ихэр хүүхэд төрүүлжээ. Эмэгтэй өөрөө дөрвөн ихэр хүүхдийн нэг буюу гурван ихэр ахтай аж. Тэрбээр жирэмсний 28 долоо хоногтойдоо хийсвэр хагалгаагаар гурван охин, хоёр хүү төрүүлсэн бөгөөд төрөлт эхэлж байхад бага зэрэг цус алдсаныг эс тооцвол эсэн мэнд амаржсан байна. Т.Троя жирэмсэн байхдаа хоолонд дургүй болох, таргалах, хавагнах, хордлого өгөх, бөөлжих зэрэг шинж тэмдэг огт үзээгүй гэнэ. Тэрбээр охиддоо Кайла Роуз, Вивиана Лили, Изабелла Жанна, хөвгүүддээ Жозэф Энтони, Жэксон Томас хэмээн нэр өгсөн байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил Их Британийн нэгэн гэр бүлийн эзэгтэй найм дахь удаагаа амаржихдаа таван ихэр хүүхэд төрүүлсэн юм. 55 настай Винс Кларк, 37 настай Доминика Кларк нар 10 сартайгаас 12 настай долоон хүүхэдтэй байжээ. Эмч нарын хэлснээр ийм явдал 52 саяд нэг удаа тохиолддог гэнэ.
Гэрэл зураг: @TheresaTroia
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







