20 минутын дотор 11 мянган банш чимхжээ

20 минутын дотор 11 мянган банш чимхжээ


   ОХУ, Хятадын хилийн Благовещенск хотод өчигдөр болсон хоолны фестивалийн үеэр орос, хятад тогооч нар хамтран 20 минутын дотор 11 мянга гаруй банш чимхэж Оросын дээд амжилтын номонд бичигдлээ. ОХУ-ын Амар мужийн албан ёсны “Telegram” сувагт бичсэнийг үзвэл, Амар мөрний хоёр эрэгт нэгэн зэрэг болсон энэ арга хэмжээнд Оросын Благовещенск, Хятадын Хэйхэ хотынхон оролцжээ. Нийт 11254 ширхэг банш хийхэд 40 кг гурил, 40 кг татсан мах орсон байна. Чимхсэн баншийг чанаж олон нийтэд тараахыг Мэргэжлийн хяналтын газар зөвшөөрөөгүй тул тэжээвэр амьтан асрах байгууллагад хандивлажээ.       

Гэрэл зураг: “Амурская область | Правительство” Telegram суваг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.