Дэлгүүрт 2 паундын үнэтэй байсан Мин улсын үеийн шаазанг дуудлагаар худалдахаар болжээ
Их Британийн хуучин эдлэлийн дэлгүүрт хоёр паундаар зарах гэж байсан тавгийг уг үнээсээ мянга дахин өндөр үнэтэй хуучны эд болохыг тогтоон, дуудлага худалдаагаар оруулах гэж байгаа талаар “Artnet” сайт мэдээллээ. Английн баруун өмнөд дэх Дорсэт мужийн дэлгүүрт таван хумстай луу дүрсэлсэн хөх өнгийн таваг хоёр паундын үнэтэй байсныг худалдагч нь үзээд эргэлзээ төрж мэргэжлийн хүнд хандсанаар Манж Чин улсын Төр гэрэлт хааны (1821-1850 он) үеийн ховор шаазан болохыг мэдсэн байна. Одоо уг шаазанг Английн орон нутгийн хамгийн том дуудлага худалдаа “Woolley and Wallis”-т 2000 паундаас эхлэн үнэ хаялцуулахаар бэлтгэж байгаа аж. Сонирхуулахад Монголын Юань гүрний үед лууг таван хумстай дүрсэлдэг болсон бөгөөд үүний дараах Мин улсын үед лууг зөвхөн хааны ордонд таван хумстай, үүнээс доогуур зэрэг дэвтэй хүмүүс дөрөв, гурван хумстайгаар зурдаг ёс тогтжээ.
Гэрэл зураг: “Woolley and Wallis”
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







