Нисэх онгоцны аврагч, гал унтраагч сургагч багш бэлтгэжээ
Австралийн “Aviation Rescue Services” сургалтын байгууллагаас энэ сарын 11-нээс энэ сарын 16-ны өдрүүдэд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд “Aircraft Rescue & Fire Fighting Training” олон улсын сургалт зохион байгууллаа. Энэ сургалтад нисэх буудлын аврах гал унтраах хэсгийн ахлах мэргэжилтэн С.Банзрагч, гал унтраах ажлын удирдагч Б.Болор-Эрдэнэ, ахлах гал сөнөөгч, аврагч Б.Галмандах нарыг хамруулж сургагч багшаар бэлтгэжээ. Иргэний нисэхийн үндэсний төвд 2016 оноос хойш энэ төрлийн сургалт зохион байгуулагдаагүй бөгөөд ганцхан сургагч багштай байсан аж. Харин нисэхийн салбарын ажилтнуудад 72 сургалтын хөтөлбөрөөр үндсэн 11 багшлах мэргэжилтэн, 67 гэрээт багштайгаар тогтмол сургалт зохион байгуулдаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







