Өсвөрийн хөлбөмбөгчдийн дунд 200 сая төгрөгийн шагналын сантай тэмцээн болно
Боловсролын яам, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран 200 сая төгрөгийн шагналын сантай “Мөрөөдлийн гоол” өсвөрийн хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Энэ тэмцээн нь Монгол орон даяар 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн бүх ерөнхий боловсролын сургуулиудын 13, 15 насны охид, хөвгүүдийн дунд зохиогдоно. Өнгөрсөн жилийн тэмцээн охид, хөвгүүдийн 12, 14, 16 гэсэн гурван насны ангиллаар Монгол улсын ерөнхийлөгчийн ивээл дор, Олон улсын хөлбөмбөгийн холбооны “FIFA Football for schools” хөтөлбөрийн хүрээнд болж байв. Энэ жилийн тэмцээнийг зохион байгуулах хорооны хамтарсан ажлын хэсэг өчигдөр хуралдаж тэмцээний нэгдсэн журмыг баталсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







