"Монгол-Хятадын экспо"-д Монголын 350 аж ахуйн нэгж оролцож байна

"Монгол-Хятадын экспо"-д Монголын 350 аж ахуйн нэгж оролцож байна


   2015 оноос хоёр жил тутамд Өвөр Монголын Хөххотод зохион байгуулагдаж буй "Монгол-Хятадын экспо" арга хэмжээнд Монгол улсаас  ноос, ноолуур, арьс шир, гоо сайхан, бэлэг дурсгал, арьсан эдлэл, хүнсний чиглэлийн 350  гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Тэд нийт 700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр оролцож байгаа бөгөөд үзэсгэлэн, арга хэмжээ энэ сарын 25-31-ний өдрүүдэд үргэлжилнэ. "Монгол-Хятадын экспо"-д манай соёлын салбараас Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол улсын филармони, Морин хуурын найрал хөгжим оролцож "Найрамдлын солонго" хамтарсан тоглолт хийжээ. Энэ удаагийн экспод Хятадын болон гадаадын 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа юм.

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.