Их Британийн Эзэн хааны цэргийн академид Монголын хоёр дахь иргэн суралцахаар мордлоо

Их Британийн Эзэн хааны цэргийн академид Монголын хоёр дахь иргэн суралцахаар мордлоо


   Их Британийн хамгийн алдартай цэргийн сургууль болох Сэндхөрстийн Эзэн хааны цэргийн академид Монгол улсаас хоёр дахь сонсогч суралцахаар явж буйг манай улсад суугаа Английн Элчин сайдын яам мэдээллээ. Их Британи, Монголын батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны хүрээнд тус сургуульд элссэн Монголын анхны иргэн, ахлах дэслэгч С.Жамбаа энэ жил тус академийг төгсгөсөн бол дараагийн сонсогч нь Монголын Зэвсэгт хүчний ахмад Б.Бат-Эрдэнэ болж тус улс руу хүлгийн жолоо залжээ. 1741, 1801 онд байгуулагдсан Английн хамгийн том хоёр цэргийн сургууль 1947 онд нэгдсэнээр Сэндхөрстийн Эзэн хааны цэргийн академи үүссэн бөгөөд энэ сургуулийг Уинстон Чөрчилль (хоёр сургууль нэгдэхээс өмнө) тэргүүтэй Английн төр, цэргийн олон зүтгэлтэн дүүргэсэн юм.    

Зураг дээр: Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Фиона Блайт ахмад Б.Бат-Эрдэнийн хамт.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.