Холимог тулаанчид Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо

Холимог тулаанчид Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо


   Холимог тулааны 2025 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын зургаан тамирчин, нэг дасгалжуулагч, нэг шүүгчийн бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр эх орноосоо мордлоо. Азийн холимог тулааны холбооноос тус тэмцээнийг өнгөрсөн зургаадугаар сард товлосон боловч хойшлогдож энэ сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Бахрейн улсын нийслэл Манама хотод болно. Тэмцээнд Ази тивийн 20 гаруй орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Монголын багийг "Болд нударга" клубийн дасгалжуулагч Т.Болдбаатар ахална. Мөн “Кинг Панда” клубийн дасгалжуулагч Ч.Бат-Амгалан Азийн холимог тулааны холбооны урилгаар тус тэмцээнд олон улсын техникийн ажилтнаар ажиллах аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.