"Чингис хаан" музейд Өмнөд Солонгосын тусламжаар 6 сая ам.долларын төсөл хэрэгжинэ
Өмнөд Солонгосын КОЙКА олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагаас манай улсын хүмүүнлэгийн салбарт анх удаа зургаан сая.ам долларын санхүүжилт бүхий төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ төсөл нь 2028 оныг хүртэл нийт гурван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд "Чингис хаан" үндэсний музейн дижитал контентыг хөгжүүлэх, үйл ажиллагааны чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ. Ингэхдээ музейн бодлого, үйл ажиллагааг дэмжих, үзмэр, олдворыг хамгаалах, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол, маркетингийн чиглэлээр хоёр улсад боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах, үр дүнд нь нэгдсэн гарын авлага боловсруулж салбарын хэмжээнд ашиглах ажээ. Мөн хүүхдийн музей бий болгох, музейн онцлох үзмэрийн хэсгүүдэд амрах хэсэг гаргах, музейг цахим сан хөмрөгтэй болгох зэрэг ажлуудыг шинээр хийхээр тусгасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







