Усанд сэлэлтийн тамирчид Монгол улсын гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоов

Усанд сэлэлтийн тамирчид Монгол улсын гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоов


   Румын улсын Отопени хотод энэ сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан усанд сэлэлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн 13 тамирчин оролцсон билээ. Тус тэмцээний үеэр манай залуучууд Монгол улсын рекордыг гурван удаа шинэчлэн тогтоосон байна. Тухайлбал, Э.Энхмэнд мэлхий сэлэлтийн 200 метрийн зайд 2:23.08 минутын амжилтаар, эрэгтэйчүүдийн буухиа уралдааны өврөөр даллах сэлэлтийн 4х 200 метрийн зайд Э.Энхмэнд, Н.Билгүүн, М.Энхбат, О.Ирээдүйнбаатар нар 8:35.91 минутын амжилтаар, эрэгтэйчүүдийн холимог сэлэлтийн 4х100 метрийн буухиа уралдаанд Э.Эрхэс, Э.Энхмэнд, Э.Нинжин, Н.Билгүүн нар 3:59.25 минутын амжилтаар тус тус 50 метрийн бассейны Монгол улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.