Буудлагын спортын ихэр тамирчид Азийн аваргын хүрэл медаль хүртлээ
Ази тивийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн буудлага спортын тэмцээн энэ сарын 15-31-ний өдрүүдэд Казахстан улсын Шымкент хотод болж байна. Тус тэмцээнд Монгол улсаас зургаан дасгалжуулагч, 30 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байгаагаас хийн урт бууны төрөлд монгол охид багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ. Охидын багийн буудагч Я.Маргад 623.2 оносноор шигшээ буудлагад шалгарч тавдугаар байр, Я.Марал 621.2 оносноор шигшээ буудлагад шалгарч зургаадугаар байр, Э.Энххүслэн 620.8 оносноор 9 дүгээр байранд тус тус шалгарсан байна. Улмаар тэд багийн нийлбэр дүн болох 1865.2 оноогоор хүрэл медаль хүртжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







