Хөвсгөлийн залуус Буриадад орос хэлний багшийн мэргэжлээр суралцана

Хөвсгөлийн залуус Буриадад орос хэлний багшийн мэргэжлээр суралцана


   Хөвсгөл аймаг дахь Монголын Залуучуудын холбооноос тус аймгийн залуучуудыг ОХУ-ын Буриад улсын их сургуульд орос хэл, уран зохиолын багш мэргэжлээр дөрвөн жилийн хугацаанд суралцуулах тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн сонгон шалгаруултыг олон нийтэд нээлттэй явуулахад 58 хүн материалаа өгснөөс Цагааннуур сумаас нэг, Мөрөн сумаас хоёр хүн шалгарчээ. Тэгвэл тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан залуусаас Д.Цэрэнханд, Б.Ану нарт батламжийг нь өчигдөр Хөвсгөл аймаг дахь Монголын залуучуудын холбооны тэргүүн С.Түвшин гардуулан өгсөн байна. Тэнцсэн залуус есдүгээр сарын 1-нд хичээлдээ орох бөгөөд тэднийг Буриад улсын Залуучуудын холбооны салбар зөвлөлийн гишүүд хүлээн авч, дотуур байранд оруулах, сургуульд нь бүртгүүлэх ажлыг зохион байгуулах аж.    

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.