Бээжинд болох Дэлхийн II дайны ялалтын ойд 26 улсын төрийн тэргүүн ирнэ
Ирэх есдүгээр сарын эхээр Бээжинд болох Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд дэлхийн 26 улсын төрийн тэргүүн ирэхээр болсныг Хятадын Гадаад хэргийн орлогч сайд Хун Лэй мэдээллээ. Түүний хэлснээр, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич, Словакийн ерөнхий сайд Роберт Фицо нар Ши Жинпиний урилгыг хүлээн авч уг ёслолд оролцохоор болсноо мэдэгджээ. Арга хэмжээнд мөн Камбож, Вьетнам, Малайз, Пакистан болон ТТУХН-ийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар оролцоно хэмээн Хятадын төв телевиз өнөөдөр мэдээллээ. Үүний өмнө Японы Засгийн газар Бээжинд болох ёслолын арга хэмжээ, цэргийн жагсаалд оролцохгүй байх хүсэлтийг дипломат шугамаар дамжуулан дэлхийн зарим оронд тавьсан юм. Хятадын Гадаад хэргийн яам үүний хариуд Японы талд эсэргүүцлийн ноот илгээсэн билээ. Дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ойг Бээжин Японы булаан эзлэгчдийг эсэргүүцэн Хятадын ард түмний хийсэн ариун дайны ялалтын ой хэмээн тэмдэглэж байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: "Комсомольская правда" сонин.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







